Эдийн засгийн чуулган үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган үргэлжилж байна

“Хөгжилд хамтдаа” уриан дор болж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. “Ногоон эдийн засгаас хүрэн эдийн засаг руу” сэдвийн дор болж буй нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, чуулга уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдөд амжилт хүссэн юм. Одоо энэхүү чуулга уулзалт “Эдийн засгийн хөгжил-хүртээмжтэй өсөлт”, “Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт” зэрэг сэдвийн дор салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Дашрамд сануулахад, Монголын эдийн засгийн чуулга уулзалт гурав дахь жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй нь энэ бөгөөд гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж