Шилдэг малчин эмэгтэйг тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Шилдэг малчин эмэгтэйг тодруулна

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, дэд сайд Ж.Сауле нар өнөөдөр 21 аймгаас тодорсон шилдэг малчин эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзан, шагнал гардуулах юм байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 21 аймгаас тус бүр нэг малчин эмэгтэй шалгаруулсан бөгөөд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болох ажээ. Тэднийг мал маллагааны арга барил, олон жилийн туршлага, орон нутагтаа нэр хүндтэй, ач зээ, үр хүүхдээ малч ухаанаар хүмүүжүүлж өсгөсөн хөдөлмөрийг нь харгалзан шалгаруулсан байна. Тухайлбал, АИХ-ын депутат, эмнэг сургалтын аваргаар тодорч байсан эмэгтэйчүүд, 4-13 хүүхэд төрүүлж өсгөсөн, есөн хүүхэд нь малчин болсон, гурван мянга хүртэл мал малласан, үйлэнд уран, олон хүнийг малтай болгосон хөдөлмөрч хүмүүс багтсан ажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж