Малаа ээмэгжүүлж, бүртгэлд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Малаа ээмэгжүүлж, бүртгэлд хамруулжээ

Завхан аймгийн ХХААЖДҮГ малд цэвэр, эрлийз, нутгийн шилмэл малын эзлэх хувийн жинг 126.8 хувьд хүргэж, цөм сүргийн малыг  өмнөх оноос 5.0 хувиар өсгөх зорилт тавьсан бөгөөд нийт үхэр, цөм сүргийн хонь, ямаа, богийн хээлтүүлэгч, нийт 412,0 мянган малыг ээмэгжүүлж, бүртгэлд хамруулаад байгаа юм байна. Мөн хээлтүүлэгч малыг адистатчлалд хамруулж, 97,0 хувийг  жишигт тэнцүүлж, 6,0 мянган хээлтүүлэгч шинээр сонгон тавих, малын индексжүүлсэн даатгалд 24 сумаас 1,6 мянган малчин өрхийн 23,3 мянган малыг хамруулаад байна. Мөн мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1202,0 мянган мал хамруулж, лабораторийн оношлогоо шинжилгээнд 20,0 мянган толгой мал, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 1000,0 мянган мал, ариутгал, халдваргүйжилтийн ажилд 982,0 мянган м2 талбайг хамруулсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж