
Зөвхөн гуравдугаар сарын 3-нд цэрэг татлагын цэгүүдэд 200 мянга орчим залуус, бүсгүйчүүд ирсэн гэнэ. “Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс нутаг нэгтнүүдийг хагаралдуулан БНАСАУ-ын удирдлагын нэр хүндийг доромжилсон хэсэг бүлэг урвагчдыг арчин хаях” тушаалыг Ардын армийн дайчид хүлээж байгаа гэнэ. Пхеньян хотод нүсэр том цуглаан болж оролцогсод нь “Өмнөд Солонгосын урвагчдыг үзэн ядаж байгаа учраас ариун дайн хийн тэднээс өшөөгөө авна…Улс орноо нэгтгэх түүхэн үйлсээ дуусгана” гэж хэлж байлаа.
Ш.Мягмар