Тимошенкогийн нам сонгуульд орно

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Тимошенкогийн нам сонгуульд орно

Украины сөрөг хүчний “Батькивщина” (“Эх орон”) ба “Народный рух Украины” (Украины ардын нам) намууд Дээд радын сонгуульд хамтран орох гэрээ байгуулжээ. Тэд сонгуульд нэгдсэн жагсаалтаар оролцоно.

 Ардын намын төлөөлөгчид “Наша Украина – Народная самооборона” гэсэн ерөнхийлөгч асан Ющенкогийн намын эвсэлд багтдаг. “Батькивщина” нь Украины парламентын хамгийн том сөрөг хүчний эвсэл юм. Хоёр нам мажоритари тойрогт нэг нэр дэвшигчийг дэмжих бөгөөд намын жагсаалтаар хамтран сонгуульд орно. Украины парламентын сонгууль энэ жилийн аравдугаар сард явагдах бөгөөд сөрөг хүчин ялсан цагт ерөнхийлөгч Януковичийг огцруулахыг гол зорилтуудынхаа нэг болгожээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж