ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн орохыг хэлж мэдэхгүй ч Путин ерөнхийлөгч болсон тохиолдолд Дмитрий Медведевтэй хамтран ажиллах болно гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Михаил Прохоров зургаан жилийн дараа дахин сонгуульд өрсөлдөнө гэдгээ “Первый канал” сувгаар ярихдаа хэлэв. Тэрээр Москвад авсан саналын тоогоор коммунистуудын лидер Зюгановоос түрүүлжээ. Урьдчилсан байдлаар, Прохоров 19,39 хувьтай, Зюганов 18,96 хувьтай байна. Жириновскийд нийслэлчүүдийн 6,5 хувь, Сергей Мироновт 4,97 хувь саналаа өгөөд байна.
Сонгуулийн өдрийн оройн 22:00 цаг (Москвагийн цагаар) гэхэд “Голос” (Дуу хоолой) эвслээс хэрэгжүүлсэн “Карты нарушений” (Зөрчлийн газрын зураг) гэх сонгуулийн санал хураалтад хяналт тавих төслийн шугамаар 5000 орчим зөрчлийн тухай мэдээлэл ирсэн байв. “Голос”-ын шуурхай бригадууд улс орон даяар сонгуулийн 6200 хэсэгт очсон бөгөөд хэсгүүдийн 22 хувьд нь түр үнэмлэхээр сарал өгөхдөө бүртгэлийн оронд жагсаалт бичин ашиглажээ. Зөөврийн саналын хайрцагны 14 хувь нь нүднээс далд газарт байсан гэнэ. Хэсгүүдийн зургаан хувьд сонгогчдыг зөөн авчирснаас гадна таван хувьд нь бөөнөөр нь санал өгүүлжээ.