Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна



2012 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.

2012 оны 3 дугаар сарын 7-ноос 03 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8,9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 8-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж