Сонгуулийг хамт хийх байр сууриа дахин илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийг хамт хийх байр сууриа дахин илэрхийлэв

УИХ дахь АН-ын бүлэг луу жилийн анхны хурлаа хийж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Энэ талаар дөнгөж сая тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдлээлэл хийлээ. Өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж буй УИХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах явцад, сар шинийн баярын үеэр ганц нэг ташаа мэдээлэл цацагдсаныг АН-ын бүлгээс эхний ээлжинд засч залруулах нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарсныг бүлгийн дарга уламжиллаа. Ерөнхий сайд амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллахдаа АН-ын бүлэг завсарлага авснаас болж намрын ээлжит чуулган завсарлаж дууссан мэт үнэнд нийцэхгүй мэдэгдэл хийснийг юуны өмнө залруулах нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авснаар намрын чуулган хэлэлцэх асуудлуудаа дуусгалгүй өндөрлөсөн. Үүнээс болж УИХ дахь АН-ын бүлгийн 27 гишүүн бүгд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага тавьсны дагуу УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Гэвч АН-ын бүлгийн гишүүдийн тавьсан зарим асуудлыг ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсааалтад оруулаагүй байгааг бүлгийн дарга хэллээ.

Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх замаар төсвийн байгууллагын ажилтны цалинг нэмэхийг АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ АН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан 1995 оноонс өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах  асуудалтай хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэдэд нэг сая төгрөгийн үнэ бүхий байгалийн баялгийн хувьцаа олгох асуудлыг эцэслэн шийдэх, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэжээ.

Одоо хүчин төгөлдлөр байгаа хуулийн дагуу Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуултьтай хамт зургадугаар сард хийх ёстой гэдэг байр суурь дээрээ АН-ын бүлэг хэвээрээ байна. Энэ талаар МАН-ын бүлэгт тодорхой санал тавьсныг тус бүлэг хэлэлцсэн байх гэсэн хүлээлттэй байгаа аж. Хоёр бүлэг уг асуудлаар зөвшилцөж ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

Мэдээллийн дараа Ч.Сайханбилэг даргаас News.mn сайтын сурвалжлагч дараах асуултуудад хариулт авлаа.

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтад хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахаар болсон гэж байсан?

-Сая чуулганы завсарлагаар Ерөнхийлөгч уг хуульд хориг тавьсан. Хоригийг хүлээж авна гэсэн байр суурь гаргалаа.

-Батлан хамгаалахын сайдын асуудал ээлжит бус хуралдаанаар орох уу?

-Батлан хамгаалахын сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг АН-ын бүлэг тавьсан. Эдгээрийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хуулиараа уг асуудлыг 14 хоног дотор хэлэлцэх ёстой. УИХ-ын дарга, МАН-ын бүлэг өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Монгол Улсын хуулиудыг зөрчихгүй байх гэж найдаж байна. Хуулийн хугацаандаа бүгд хэлэлцээд явах ёстой гэв.

АН дахь “Мөнх тэнгэр” фракц Орон нутгийн смщонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага тавьжээ. Хуулийг хэлэлцэх явцад үүнийг шийдэх бололцоотой гэж үзжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж