МАН цахим үнэмлэх олголтоор мэдээлэл сонсчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

МАН цахим үнэмлэх олголтоор мэдээлэл сонсчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн төсөл, мөн УИХ-ын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр авч хэлэлцсэн байна. Мөн цахим үнэмлэх олголтын талаар холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонсчээ. Мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болоод Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус бүр удирдлагууд нь оролцож мэдээлэл хийсэн юм байна. Гэхдээ бүлгээс дээрх асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийсэнгүй, маргааш хийхээр төлөвлөөд байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж