Владимир Кличко цолоо хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Владимир Кличко цолоо хамгааллаа

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, Украины Владимир Кличко өнгөрсөн бямба гаригт Германы Дюссельдорф хотын “Эспрет Арена”-д Францын 39 настай боксчин Марк Мормекатай цолоо хамгаалахаар тулаанаа хийлээ. Өдгөө 35 настай Кличко дөрвөн холбооны бүсийг эзэмшдэг (WBO, WBA, IBF, IBO) бөгөөд үүнээс өмнө 59 тулаан хийснээс 56-д нь ялалт байгуулсны 49-д нь хүнд цохилтоор илүүрхэж байв. Харин түүний өрсөлдөгч нь 41 тулаан хийснээс 36-д нь ялалт байгуулсан “Жижиг Тайсон” хочтой нэгэн. Бямба гаригийн тулаанд украин эр дөрөвдүгээр үед өрсөлдөгчөө техникийн илт давуугаар ялж, өөрийн замналдаа хүнд цохилтоор 50 дахь ялалтаа байгуулав. Дүү Кличко хамгийн сүүлдд өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд Их Британийн Дэвид Хэйг ялж байжээ.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж