АН-ынхан Бурхан халдуны оройгоос сум тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

АН-ынхан Бурхан халдуны оройгоос сум тавилаа

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэбат болон УИХ- ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр, Я.Батсуурь  болон намын нарийн бичгийн дарга нар тэргүүтэй Ардчилсан намын 100 орчим гишүүд өнгөрсөн амралтын өдрөөр төрийн тахилгат Бурхан Халдун уулнаа гарлаа. Хаврын эхэн сарын билэгт сайн өдрийг товлон Бурхан Халдуныг зорьсон Ардчиллынхан гуравдугаар сарын 3-ны өглөөний нарнаар оргил руу өгсөж түрүүч нь 11 цагт сүүлийнх нь 12 цагт оройд нь гарсан аж. Тэд Их хайрханы орой дээрээс эх орныхоо хөгжил дэвшлийг уулын оргил мэт цэвэр тунгалаг, эрчтэй байж Монгол хүн бүр эх орондоо  сайхан амьдрахыг даатган тэнгэр хангай, уул усандаа мөргөлөө. Мөн энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг  12.06  цагт муу муухай бүхнийг гэтэлгэж сайн сайхан, хөгжлийн замд хүргэх  билэгдэл бүхий нум сум харвасан байна. 2012 онд Ардчилсан засаглалыг хэрэгжүүлэх зорилго тавьж буй тэд  12-06 хэмээх тоог Их эзэн Чингис хаан төр улсаа төвхнүүлэн байгуулсан он, мөн арванхоёрдугаар сарын 06-нд таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан өдөр хэмээн билэгддэг тул Ардчиллынханы хувьд энэ жил 12 оны -06 сард болох сонгуулиар Ардчилсан засаглалыг авчирах жил болно хэмээх үүднээс энэ цаг минутыг сонгон Намын Дарга тэнгэр өөд сум тавьжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж