
Дэлхийд нэг номерийн мотоциклийг бүтээж чадсан Хонда Соочирогийн амьдрал тэмцлийн талаарх энэ номыг хүний амьдралын мөн чанар болох мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж хөдөлмөрлөхийн чухлыг хүүхдүүдэд ойлгуулах зорилготойгоор Монгол Японы соёл утга зохиолын төвийн тэргүүн Д.Төмөрбаатар орчуулжээ.
Тус номыг бага, дунд ангийн сурагчид (8-15 насны) хүүхдүүд уншаад төрсөн сэтгэгдлээ энгийн ойлгомжтойгоор, мөрөөдөлтэй амьдрах сурахын чухлыг, өөрийн бодож мөрөөдөж явдаг зүйлээ 250 орчим үгэнд илэрхийлж бичих ажээ.
Уралдаанд оролцохын тулд номын дөрөвдүгээр нүүрэн дэх анкетыг бөглөж, зохион бичлэгийн хамт дөрөвдүгээр сарын 20-наас тавдугаар сарын 20-ны дотор Улаанбаатар -46 ш/х 518, Улаанбаатар хотын “Наран” дунд сургууль, хаягаар хүлээн авах аж. Шалгарсан зохион бичлэгийн шагналыг зургадугаар сарын 1-нд Монголын Хүүхдийн Ордонд шагнал гардуулах юм байна.
Б. Намуунхур