Умард Солонгосын шинэ удирдагч онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын шинэ удирдагч онц байдал зарлав

Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун өнгөрсөн ням гаригт хоёр Солонгосын хил дээрх зэвсэггүй бүсэд айлчлахдаа зэвсэгт хүчинд онц байдал зарлаж, болзошгүй аюулд бэлэн байх тушаал гаргажээ. Ким Чен Ун өөрийн эцэг Умард Солонгосын их удирдагчийн суудлыг залгамжилснаас хойш хоёр Солонгосыг заагласан уг хилийн бүсэд анх удаа очиж байгаа нь энэ гэнэ. АНУ, Өмнөд Солонгос саяхан хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийснийг Умард Солонгос өдөөн хатгалга гэж үзсэн билээ. Умард Солонгосын Пхеньянь хотын Ким Чен Ирын төв талбайд тус хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг эсэргүүцэж 150,000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн талаар Өмнөдийн телевизээр мэдээлсэн юм. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан хээрийн сургуулилтын үеэр хээрийн баазын хаалга ханан дээр Умардын их удирдагчдын зургийг өлгөж, доор нь доромжилсон үгс бичсэн талаар Умардын телевизээр мэдээлсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж