Монголын бөө мөргөлийн одоогийн дүр төрх

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Монголын бөө мөргөлийн одоогийн дүр төрх

21-р
зууны эхэн үеийн Монгол улсын дүр төрч гэдэг асуудалд зайлшгүй эртний
монголын мөргөл жаяг ёс болох бөө мөргөлийн зан заншил жаяг ёс  болох бөөө мөргөлийн зан заншил орно.

Бөө
мөргөлийн жаяг ёс зан үйлийг эртний ёс зан заншилыг зүй ёсны дагуу авч
явж байгаа нь хэдэн Дархад, Буриад, Хотгойд бөө удган нар л юмдаа. Бөө
мөргөлийн зан заншил , ёс жаяг маань даган дууриадаг жүжиглэл бишээ.
Онгод
( уг гарвал ) маань
одоо цагийн өмнөх өнгөрсөн цаг хугацаанд аж төрж байсан увидастан хүний
сүнсний эргэл юм. Эд нар маань өөрсдийн үсэрсэн цус, тасарсан мах,
ургасан яс хойч үе удмаа гэж эргэдэг юм. Үүнд тодруулж хэлхэд таны эх
эцэг, өвгөд хөгшид дээдэс маань нас барсныхаа дараа үр хүүхэдээ удам
сударынханаа эргэж тойрч харж хандаж, манаж сахиж байдаг бололтой. Тийм ч
учраас хүн төрөлхтөн
( энэ энэ дэлхийн ухаант үндэстэн ястан )
өөрсдийн өвгөд хөгшид дээдсийг үеийн үед эрхэмлэн дээдэлж нандигнаж
хүндэтгэн явдаг ажээ. Дурсан ярьж хүүрнэж, домог үлгэр туульс, дуулалд,
дуунд хошгнолд оршин дүрлэж оршоон мөнхөлж ирсэн ажээ.

                Манай
монголчуудын хувьд түүхэн түүхэн явцыг тунгаан бодохуйд ястан тус
бүрээрээ өөр өөрсдийн мөн чанрыг агуулсан онцлогтой. Жишээ нь:  Халх
монгол гэж алдаршсан хамаг Монголын гол бүрэлдэхүүн Хиад, Боржигон,
Салжид, Хатагин, Билгүнтэй, Олхонууд гэх мэт овог Монголчуудын  өвөг дээдэс бол хөх чоно улиулж буудаг онгодтой бол Хамниган буриад хэмээх буриаджсан хамнигад марал согоо шиг хурхирч
( урамдах ) дуудлагаар онгод нь буудаг ажээ.

Дархад ястангууд бол 552 оноос 745 оны үед монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг улсын үеэс оршин  тогтнож
ирсэн монголжсон түрэн угсаатан Улд зон юм. Эдний онгод шар шувуу шиг
дуугарч илэрдэг. Үндсэн чанар нь юм. Маш том онцлог нь Буриад хэмээх
ястан. Буриад монголчуудын түүх угсааг тэнгэрээс буусан хүзүүн сандалт
алтан хаан хэмээхийг хамгаалахаар эмч болж тохоогдсон бүргэд шувуу
тошуулж
( дуугарах ) буудаг онгодтой.

. . . Хөх Бухан хөлөгтэй

                       Хар бүргэдэй ангуухай

                       Хун шувуунай дэгдээхэй

                       Хус модон наадантай . . .

 Гэх мэтээр эртний онгодын таталга хөрөрдөг.

Хотгойд
ястангууд нь Гэрсэнз хунтайжын хүү Дархан хунтайжын харъяаны монголын
халхчуудаас тасарч үүссэн хүчирхэг овог аймаг юм. Уугуул нутаг нь
Хөвсгөл, Завхан, Архангай аймгийн                 хойт
тал, Булган аймагийн хойт баруун хэсгийн нутгийг эзэлсэн бие даасан
халх монголын язгуур дайчин том овог аймаг юм. Хотгойд ястаны гол онгод
нь Мөрөнгийн ээж хэмээн дуудагддаг
Хатанбүүвэй ээж хөх ямаагаар хөх лус ( ус ) долгиулж харагддаг. Хэл хуур, хулсан хуурт маш гоё эргэдэг Хатан ээж хэмээх онгод юм.

Одоо
энэ цагийн бөө удган нар маань шал дэмий дөвшигнөж, дэмийрч, солиорч
жинхэнэ бөө мөргөлийн ёс зан заншилыг доромжилж явна. Энэ буруу шүү. Бөө
мөргөлийн тайх тахилгын гол ёс жаягаа барихгүй
( баримтлахгүй ) дүрт жүжиглэл болгоод байна.

Ард
түмэн минь хүн өөрийнхөө оюун ухаан цар хүрээний хэмжээгээр мунхралгүй
онгодын ёс жаягаа зөв аваад явж чаддаг байх нь таны эрх бөгөөд өвгөд
дээдсийн  өмнө хүлээсэн үүргэ шүү дээ.

Монгол
хүн таны оршин тогтнож аж төрөх ёс жаяг зан заншил таны дээдсийн агуу
ариун тэнгэрлэг гурван орон зайг эзэлсэн гэрэл сүнсний
( амьд энерги, нэмэх цэнэг) эвээлт эргэлтэд багтаж байдаг.

          Илжгэн Халх Дэжээгий хүүхэн

          Дархад Дамдин заарин

          Лантуу бөө, Бялзуу удган, Ахай бөө.

          Хойтгойд Лантуу заарин

          Сартуул Борын Лхамжав

          Хойтгойд Загдын Нямжав

          Баяд Борхулай Дамдин

          Хотон мингэ, Баяжука бөө

          Боржгон Дооной мэргэн Хэнтийн Батноров

          Найманай Жа да мэргэн нүдээ аньж хэлдэг

          Буриад Янхаанай Нанзад бөө

          Дэгнэй бөө Хамниган буриад

          Говь Алтай Наягөөгуулаа удган Тугчин овгийн халх

     Өмнө говь аймгийн Цогт цэций суманд Даадай бөө Хариад буриад мөн энэ суманд Гаамадай бөө Худир буриад

       Цоохор мээрэн Ринчен бөө

Улз
голын буриад сумдад 60 гаруй удган бөө нар 1932-1996 онуудад байсан.
Эдгээр удган бөө нарын сургааль нутаг нугынхандаа үнэтэй зөвөлгөө болж
үлдэн уламжлагдсан байдаг. Би өөрийн мэдэж буй зүйлийг бичлээ. Та нар
бас өөрсдийн мэдэж буй зүлээ бичээрэй. Түүх бичигдсээр байх болно.

Монголчууд
бидний түүхэнд удам дамжсан увидастан Хаан Чингис Соркул хатан нараас
эхлээд олуулаа байжээ. Манжын хаанчлалын үед гарсан Монгол цааз хэмээх
хуулиар ид шидтэн увидастан нарыг тэнгэр тайх ёслолыг хориглож олон бөө
удган нарыг найр хийж согтоогоод түүдэг галд шатаажээ. Үүнээс хойш
тэнгэр тахихыг хориглож бурхан шашны сургааль аажмаар урсан орж ирсэнээр
Монгол жаяг, ёс, зан заншил, уламжлал, монгол дом ван орхигдоход
хүрчээ.

Одоо
цагийн хүмүүс Монгол удам судар жаяг ёсоо, зан заншилаа мэдэхгүйгээс
учир мэдэхгүй бөө удган нарт залилуулах мэхлүүлэх хандлага их байна.

Бөө удган хүний бага зэргийн тахилгыг төлгөн хонь, өндөр тахилгыг иргэн хонь, үхээрийг шүдлэн үхрээр хаадаг ёстой.

Хаан
хатан хүний амь насыг дааж азрага адуугаар бөөлж байсан юм гэдэг. Хаан
хатан ноёдоос алтан пайз шагнуулж байсан Аргачин толмаач Буриад хэмээн
нэрлэгдсэн хори түмэнд нилээд хэд бий.

Орос
орны Пётр хааны алтан одонт бөө гэж байсан. Хүмүүс бөө удган нараар уг
удам судрынхаа онгодыг нэр устай нь овог уриатай нь олж мэдэн аваад
түүндээ ёслол гүйцэтгээд мартаж орхихгүй яваад байвал бөө мөргөлийн жаяг
ёс гайгүй дээ хөө.

Хүн
өөрийн дээдсээ мэддэг түүндээ хандаж чаддаг байх хэрэгтэй л дээ. Тэр
удмын чинь онгод танид түшиг тулгуур гэрэл гэгээ болдог юм.

http://bayanbaavai.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж