Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглэ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглэ

Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт “Google Fusion tables” хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв.

“Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хүснэгт болгож оруулаад, хэдхэн минутад бүсчилсэн дүрс зургийг бэлтгээд гаргаж үзлээ.

Монголынхоо газрын зураг дээр аймаг бүрийн сумын төвийн нэртэй нь хүн амын нягтралыг олдсон мэдээлэл дээр тулгуурлаад тавьж үзэв. Аймаг бүрийн төвийн зураг байсан бол бүүр ч гоё харагдах байлаа.

Үүний хэрэглээг сонирхсон хүн дэлгэрүүлээд “support fusiontables” хуудаснаас уншиж үзээрэй. Уг хүснэгт нь мэдээлэл бүхий өгөгдөл хүснэгтийг онлайнаар хялбар хост хийх, хамтран хэрэглэх, нийтлэх, төрөл бүрээр харуулах зарчмаар төрөл бүрийн өгөгдлийг орчин үеийн менежмент болон вэб хэрэглээний системүүдэд нийтлэх боломж олгох юм байна.

Төрөл бүрийн жишээнд ашигласныг үзэсгэлэн (ExampleGallery) -гээс үзэж болно.

Эх сурвалж: http://erdeelym.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж