Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан энэ сарын 11-нд эхлэхээр болжээ.
Уралдаанд энэ жил 19-30 насны 70 гаруй дуучин оролцохоор бүртгүүлсэн байна. Нэгдүгээр шатны шалгаруулалт урлагийн мэргэжлийн байгууллагууд дээр болсон бөгөөд хоёр, гуравдугаар шатны шалгаруулалт “Улаанбаатар” чуулга, ДБЭТ-т болох ажээ. Энэ жилийн уралдаанд орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчид идэвхитэй оролцож байгаа бөгөөд 10 гаруй аймгийн дуучин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Д.Жаргалсүрэн