Ерөнхийлөгч түүхий эд боловсруулах үйлдвэрийн талаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч түүхий эд боловсруулах үйлдвэрийн талаар ярьжээ

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын гуравны өдрийг хүртэл БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийгээд өнөөдөр өглөө эх орондоо ирсэн билээ. Тус айлчлалын үеэр хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлсэн айлчлал боллоо гэж албаны хүмүүс дүгнэж байна. Сүүлийн үед хоёр улсын хооронд уул уурхай, түүхий эдийн салбарт хамтран ажиллах. Монгол Улсад түүхий эд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах, мөн боловсруулсан түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч улсад нийлүүлэх талаар ярилцсан байна. Монгол Улсын ерөнхийлөгчийг дагалдаж 40 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөгчид явсан бөгөөд Бээжин, Шанхай хотуудад болсон бизнес уулзалт, үзэсгэлэнд оролцсон юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж