Шатахууны үнэ буувал талхны үнээ буулгана гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ буувал талхны үнээ буулгана гэв

Энэ сарын 3-наас Талх чихэр ХК-ийн талх нэмэгдсэн үнээр худалдаанд гарч эхэлсэн. Талх чихэр ХК-ийн зүсмэл чех 950 төгрөг, “Мишээл” 1200 төгрөг, жижиг хар талх 650-иар буюу тус тус 100 төгрөгөөр нэмэгджээ. Харин дугуй талхны үнэд өөрчлөлт ороогүй байна.

Бусад үйлдвэрийн талхны үнэ нэмэгдээгүй худалдаалагдаж байна.

Гурил болоод шатахууны үнэд өөрчлөлт ороогүй энэ үед иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон талхны үнэ нэмэгдсэн нь олон хүнийг бухимдуулаад байна.

Дэлгүүр, супермакетуудаас талхны үнэ яагаад 100 төгрөгөөр нэмэгдсэн тухай асуухад үйлдвэрээс нэмсэн гэсэн шалтгааныг хэлж байлаа. Харин Талх чихэр ХК-ийн борлуулалтын албанаас энэ талаар тодруулахад “Бензиний үнэ он гараад удаагүй байхад нэмэгдсэн. Бид энэ үед талхныхаа үнийг нэмэх шаардлагатай байсан ч одоог хүртэл азнасан юм” гэсэн тайлбарыг өглөө. Түүнчлэн талхны үнэ хэзээ буух талаар асуухад шатахууны үнэ буусан цагт гэсэн хариултыг мөн өгсөн юм.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж