
Энэ талаар Хүнсний хангамж хариуцсан мэргэжилтэн О.Уянгаас лавлахад “Өнөөдрийн байдлаар нөөцийн махыг хэвийн борлуулж байна” гэв.
Хэдийгээр өнөөдрөөс нөөцийн махыг хэвийн борлуулж эхэлсэн ч энэ нь үнийг нь нэмэхээ больсон гэсэн үг биш гэнэ. Харин Монголын махны холбооны тэргүүн гадаад улс руу зочилж, Гүйцэтгэх захирал нь өвчтэй байгаатай холбогдуулан нөөцийн махны үнэ нэмэгдэх асуудал түр хойшлогдоод байгаа аж.
Д.Жаргалсүрэн