
Тухайлбал АН дотор Шонхор, Мөнх тэнгэр гэсэн хоёр фракц мэндэлсэн. МАН дотор Ардчилал хэмээх клуб төрж хүний эрхийн хуульч М.Ичинноров толгойлж буй.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотроос Соёмбо фракц төрөхөөр дуншиж эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Р.Раш, Д.Одбаяр, Д.Арвин, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ нар уг фракцыг байгуулахаар болсон аж. МАН-ын бүлгийн гишүүд дотроо сөрөг хүчин болсон тэд хуучин Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс жигүүрийн орон зайг нөхөх гэж байна гэж үзэх хэсэг ч байгаа юм байна.
Д.ОЮУН