Т.Бархүүгийн охины зураг 3 саяар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Т.Бархүүгийн охины зураг 3 саяар зарагдлаа

Chuhal.mn сайт Монголд анх удаа олны танил хүмүүсийн бяцхан хүүхдүүдийн зургийг худалдан авч, өөрийн сайтаараа дамжуулан олон нийтэд хүргэж эхэллээ. Hollywood-ын жүжигчдийн бяцхан хүүхдүүдийн зургийг олонд танил болсон сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагууд худалдан авч, олон нийтийн хүртээл болгодог байсан бол энэ удаа мэдээллийн Chuhal.mn сайт Монголын олны танил болсон ‘’Х’ Түц’’ хамтлагийн жүжигчин Бархүү, Одончимэг нарын саяхан мэндэлсэн бяцхан охины зургийг 3 сая төгрөгөөр худалдан авч, олон нийтийн хүртээл болгож байна. Бархүү, Одончимэг нарын бяцхан охиныг Сүндари гэдэг бөгөөд одоо 3 сар болж байгаа юм байна.

Chuhal.mn сайт нь энэхүү зургийг оюуны өмчөөр баталгаажуулсан бөгөөд энэхүү зургийн албан ёсны эзэмшигч нь юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж