Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбоо яг одоо СТӨ-нд хуралдаж байна. Хуралд нийслэл болон 21 аймгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбоодын 50 гаруй гишүүд оролцож байна. Хурлаар 2012 оны хийх ажлын төлөвлөгөө болон төсөв мөнгийг хэлэлцэн батлах ажээ. Мөн хангалттай буугаагүй шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар цаашид юу хийхээ хэлэлцэх гэнэ.
Д.Жаргалсүрэн