“Эх орончдын өдөр”-өөр үндэсний дээлээрээ гоёжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

“Эх орончдын өдөр”-өөр үндэсний дээлээрээ гоёжээ

Ховд аймгийн МАН үүсч хөгжсөний 91 жил, Эх орончдын өдрийг өргөн тэмдэглэж, Галданбошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөн, цэргийн хүндэт харуул жагсаж, намын гишүүд дэмжигч нар, төр захиргааны ахмад ажилтнууд үндэсний хувцас монгол дээлээрээ гоёж хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ өдөр их нас, азрага, соёолон морьдын уралдаан Ховд аймгийн Хөгжимт драмын театрт болж аймгийн Засаг дарга Г.Нямдаваа улс эх орон нутгийнхаа хөгжил, дэвшил, сайн сайхны төлөө зүтгэж байгаа нийт ховдчууд, МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчиддээ “Эх орончдын өдөр”ийн чин сэтгэлийн халуун мэдчилгээг дэвшүүлсэн байна. Аймгийн МАН-аас 2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг Засаг даргийн үйл ажиллагааны хөтөлбөртэй тусган ажилласнаар аймаг орон нутгийн хөгжилд ахиц дэвшил гарсныг онцлосон байна.Мөн ховдчууд 2.6 сая малтай болж малаа таван төрөл дээр нь өсгөн, 70.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж олон томоохон бүтээн байгуулалт өрнөх онцгой жил ирж байгааг онцолсон бөгөөд энэ өдөрт зориулан МАН-аас “Ховдын мэдээ” сонинд  тусгай дугаар гаргаж баярын хуралд оролцогчдод өргөн барьлаа хэмээн монцамэгийн орон нутгийн сэтгүүлч мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж