“Миний хот-Амар тайван амьдрал” хэлэлцүүлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

“Миний хот-Амар тайван амьдрал” хэлэлцүүлэг хийжээ

Нийслэлийн багануур дүүргийн цагдаагийн хэлтэс нь “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд “Миний хот-Амар тайван амьдрал” сэдвээр бүх нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт “Сүлжээ-3” телевизээр дүүрэг даяар шууд нэвтрүүлж амжилттай зохион явуулсан байна.

Арга хэмжээнд Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Даваажав, Нийгмийн хэв журам хамгаалах газрын ахлах байцаагч цагдаагийн ахмад Б.Чинбат, Хороодын засаг дарга нар, тус хэлтсийн тасгийн дарга нар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөлүүд, иргэд оршин суугчдын төлөөлөл 80 гаруй иргэд болон бусад хүмүүс хүрэлцэн ирж оролцжээ.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэд оршин суугчдаас санал хүсэлт авах шууд утас ажиллуулж иргэдийн асуултад хариулсан байна. Мөн энэ үеэр Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрээ амгалан тайван байлгах  уриалга гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж