
Мөн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 45 настай О нь найз болох 37 настай Б-тэй хамт архи ууснаас маргалдаж, хэвлийн тус газар нь мэсээр хүнд гэмтээж амь насанд нь хүрсэн хэрэг гарсан бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Зүүн ард аюуш гэх газар иргэн 53 настай эмэгтэй Ч-г, 49 настай эмэгтэй Д нь мэсээр хүнд гэмтээж амь насыг нь хөнөөжээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
С.Отгон