Бүсгүйчүүд футзалаар өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд футзалаар өрсөлдөж байна

Охид, эмэгтэйчүүдийн тэмцээн “Футзалын ордон”-д эхэллээ. Энэхүү тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 13 хүртэлх насны ангилалд тав, 15 хүртэлх насны ангилалд найм, 17 хүртэлх насны ангилалд найм, насанд хүрэгчдийн ангилалд тав, нийт 26 багийн 300 гаруй эмэгтэй хөлбөмбөгч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. “Тэнгэр даатгал” компанийн ивээн тэтгэж буй тэмцээний аваргууд энэ сарын 7-нд тодрох бөгөөд хаалтын ажиллагааны үеэр урлаг соёл, улс төрийн нөлөө бүхий бүсгүйчүүд халз тоглох юм.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж