Дашгэмпиллэн хийдэд Ганжуур 108 ботийг бүтээн залав

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Дашгэмпиллэн хийдэд Ганжуур 108 ботийг бүтээн залав

Дундговь аймгийн Дашгэмпиллэн хийдэд Ганжуурын 108 ботийг  бүтээн залах ёслол хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр тохиосон байна. 108 ботийг бүтээн орон нутгийнхаа хийдэд залсан эзэд нь жирийн нэгэн гэр бүлийнхэн байжээ. Боловсролын байгууллагад олон жил ажилласан ахмад багш нарын нэг Цагаанхүүгийн гэр бүл, үр хүүхдүүд өөрийн гэр бүл, төрөл төрөгсөд хийгээд Дундговь нутгийнхаа зон олны сайн сайхан, энх амгалангийн тусын тулд Ганжуур хэмээх их хөлгөний 108 ботийг ийнхүү бүтээн залсан байна.Цагаанхүү гуайн аав Дашгэмпиллэн хийдэд буян номын үйл хийж байсан лам хүн байжээ. Тиймээс үр хүүхдүүд нь хойдын буянд нь зориулж, тус хийдийн лам нарын хүсэлтээр Ганжуур 108 ботийг бүтээлгэн ийнхүү залсан юм байна. Дашгэмпиллэн хийдийг сэргээн байгуулсаны дараа 1994 онд хийдийн хамба Л.Дамбажамц тэргүүтэй лам нар Гүмбэнг зорьж Ганжуурыг залж ирсэн түүхтэй ажээ. Түүний дараа Аръяа хэмээх хүний гэр бүл Ганжуурыг бүтээлгэн залсан бол гурав дахь удаад Цагаанхүү багшийн гэр бүлийнхэн ийнхүү залж байгаа юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж