Г.Батдэлгэр нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Г.Батдэлгэр нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

БНХАУ-д элэг нэгтнээ худалдсан хэрэгт татагдсан таван хүнийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох 09.30 цагт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь уг хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Батдэлгэр нар нь өмнө нь ял өгсөн улсын яллагч Ц.Насанбат дахин яллагчаар орж байгаа учир шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ. Уг хэрэг өмнө нь анхан, давж заалдах шатны шүүхээр орж, Г.Батдэлгэр нарт ял  оноож байсан юм. Яллагдагчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд ерөнхий шүүгч шүүх хүсэлтийг хангах боломжтой эсэхийг  шийдэх аж. Үүний дараа шүүх хурлын тов  гарах юм байна. Гэхдээ   эрүүгийн байцаан шийтгэх хуулинд улсын яллагч өмнө нь орж байсан хэрэгтээ дахин орох нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах үндэслэл болдоггүй аж.

Өмнө нь өмгөөлөгч ирээгүй, хэрэгт х олбогдогч эмэгтэй төрсөн гэх  аар саар шалтгаанаар  гурван удаа  хойшилж байжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж   байгаа аж. Уг хэрэгт арваад  эмэгтэй хохирогчоор тогтоогджээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж