
Жүжигчний карьераас найруулагч болох гараагаа эхэлсэн Анжелина Жоли охиддоо Диснейн шинэ бүтээл “The Secret World of Arrietty”-ийг үзүүлсэн гэнэ. Анжелина Жоли таван настай охин Шилод даашинз өмсүүлэх гээд дийлээгүй тул зөнгөөр нь орхижээ. Харин ихрүүдийнх нь нэг гурван настай Вивиенне даашинз өмсч, гангарах дуртай гэнэ. Анжелина Жолигийн нөхөр, Холливудын жүжигчин Брэд Питтийн тоглосон “Moneyball” кино “Оскар”-т нэр дэвшсэн боловч шагнал аваагүй билээ.
Н.Энх