Бритни Спирсийг бие хамгаалагч нь шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Бритни Спирсийг бие хамгаалагч нь шүүхэд өгчээ

Дуучин Бритни Спирсийн хувийн бие хамгаалагч дуучныг  бэлгийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд өгчээ. Дуучны хувийн бие хамгаалагч байсан Фернандо Флорес гэгч 2010 оны есдүгээр сард  шүүхэд дуучны эсрэг гомдол гаргахдаа Бритни Спирс нүцгэлсэн үедээ түүнийг унтлагын өрөөндөө дуудаж, өдсөн гэж мэдүүлжээ. Тэрбээр мөн Бритни нэг удаа хөвгүүдээ ороолгохоор суран тэлээг нь түүнээс нь гуйж авсан гэж ярьсан гэнэ. Харин Попын гүнж дээрх мэдүүлгийг няцааж, гэр бүлд нь ойр байснаа ашиглаж, нэр хүндийг нь унагах гэж оролдож байна гэжээ. Фернандо Флорес Бритни Спирсээс бэлгийн дарамт учруулсны нөхөн төлбөрт 10 сая ам.доллар нэхэмжилжээ. Харин дуучин бүсгүй үүнийг үндэслэлгүй гэж үзсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж