Ерөнхий сайд нутгийн ууланд хүндэтгэл үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нутгийн ууланд хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 2-4 ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Сүхбаатар суманд ажиллажээ. Ерөнхий сайдыг Баруун-Уртад байрладаг барилгын цэргийн ангийн бие бүрэлдэхүүн Жанжины талбайдаа жагсаж, төрийн дуулал эгшиглүүлэн угтаж авсан байна. Ерөнхий сайдын орон нутагт  ажиллах багт энэ нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн,Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс хамт ажилласан байна.Баруун Урт ,Дарьганга сумын иргэдтэй уулзалт хийж, Сүхбаатар сумын цахим танхимын нээлтэд оролцсон байна. Мөн Онгоны хилийн хорооны 8-дугаар заставын ажил төрөлтэй танилцаж, Дарьгангын Шилийн Богд, Алтан-Овоо, Хатагины Дарханхаан ууланд очиж хүндэтгэл үзүүлжээ. Иргэдтэй уулзах үеэрээ аймгийн төвүүдийг хоттой холбох авто замын ажлыг эрчимжүүлэх буюу Сүхбаатар Баруун-Урт руу чиглэсэн  132 км замыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр ирэх 5 дугаар сард тавьж эхлүүлэхээр болсныг мэдэгдэхэд Сүхбаатарчууд баяртай хүлээн авсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж