Маргааш (03.06) XX зууны шидэг баг “Реал Мадрид”-ын 110 жилийн түүхт ой тохиож буй. Ойн хүрээнд “Эзэн хааны баг” олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зургадугаар сарын 3-нд “Сантьяго Бернабеy” цэнгэлдэх хүрээлэнд Английн “Манчестер Юнайтед” клубтэй нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Тус тоглолтод “Реал”-аас Зинедин Зидан, Луиш Фигу, Эмилио Бутрагеньо, Фернандо Морьентес, Фернандо Редондо, Уго Санчес, Иван Эльгера, Клод Макелеле нар оролцох бол “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө Дэвид Бекхэм, Брайан Робсон, Эдвин ван дэр Сар, Рой Кин, Тедди Шерингем, Дуайт Йорк, Энди Коул нарын одод тоглох юм.
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин