Улирлын өмнөх сүүлийн сорилгод Райкконен түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Улирлын өмнөх сүүлийн сорилгод Райкконен түрүүлэв

“Формула-1”-ийн багууд шинэ улирлын өмнө туршилтаа хийж дууслаа. Улирлын өмнөх сүүлчийн сорилго Испанид болж, “Lotus” хөлөглөсөн Кими Райкконен түрүүлсэн байна. Өдгөө 32 настай финлянд нисгэгч авто раллид хүч сорьж байгаад, энэ улирлаас F1-т эргэн ирж буй билээ. Өчигдөр болсон уралдаанд тэрбээр Алонсогоос 0.220 секундын өмнө бариалсан байна. Алонсогийн араас “Williams”-ын Бруно Сенна, “Force India-гийн Нико Хюлкенберг, “Sauber”-ын Камуи Кобаяаши, зургадугаарт “McLaren”-ы Льюис Хэмилтон нар хурдалжээ. Харин өнгөрсөн жилийн аварга, “Red Bull”-ын Себастьян Феттелийн болидод асуудал гарсан тул сүүл мушгисан байна.

Барселона хотноо болсон сорилго уралдааны дүнг танилцуулъя.

1. Kimi Raikkonen (Fin) Lotus-Renault 1:22.030
2. Fernando Alonso (Spa) Ferrari 1:22.250
3. Bruno Senna (Brz) Williams-Renault 1:22.296
4. Nico Hulkenberg (Ger) Force India-Mercedes 1:22.312
5. Kamui Kobayashi (Jpn) Sauber-Ferrari 1:22.386
6. Lewis Hamilton (GB) McLaren-Mercedes 1:22.430
7. Vitaly Petrov (Rus) Caterham-Renault 1:22.795
8. Michael Schumacher (Ger) Mercedes 1:22.939
9. Pastor Maldonado (Ven) Williams-Renault 1:23.347
10. Daniel Ricciardo (Aus) Toro Rosso-Ferrari 1:23.393
11. Sebastian Vettel (Ger) Red Bull-Renault 1:23.608

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж