
Өмнөд хөршийн том үйл явдалд тооцогдох энэ чуулган өнөөдөр эхлэн 14-ний өдөр өндөрлөх ажээ. Чуулганаар ес хоногт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Уг чуулганаар Засгийн газрын ажлын тайланг сонсч, төлөвлөгөөний тайланг хянан шалгаж батлах бөгөөд төсвийн тайланг баталж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Мөн БХАТИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн төлөөлөгчдийн орон тоо, сонгууль явуулах зарчим зэргийг хянан хэлэлцэх аж. Сянган, Ао Мэний тусгай бүсээс БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох хоёр төслийг мөн хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүхийн ажлын тайлан, Ардын дээд Прокурорын газрын ажлын тайланг тус тус хэлэлцэхээр тусгаад байна.