
Гэхдээ хуралдааны эхний үйл явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн гурван зүйлийг чухалчлан үзэж бодит ажил болгохоо мэдэгдлээ. Нэгдүгээрт, үндэсний хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргах ажлыг бодит болгох. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтад ялгавартай хандана. Ялангуяа ажлын байр нэмэгдүүлж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг Засгийн газар барьж ажиллах болно гэж мэдэгдсэн юм. Гурав дахь нь мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацийг дэмжихэд анхаарна гэж хэлж байна.
Г.Дарь