Ажлын хэсэг дүүргүүдэд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг дүүргүүдэд ажиллана

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын баталсан удирдамжийн дагуу
дүүргийн прокурорын газруудын ажилтай танилцах, сургалт явуулах, чиглэл
өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн дүүргийн прокурорын
газруудад ажиллахаар болжээ.

Уг ажил энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх аж. Энэ үеэр прокурорын
байгууллагын хэмжээнд баримталж буй нэгдсэн бодлого, зорилт, өөрчлөлт
шинэчлэлтийг дүүргийн прокурорын газруудад хүргэхээр төлөвлөсөн байна.

Мөн УЕПГ-аас гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохиож
байгаа ажилтай танилцаж, анхаарах болон шийдвэрлэвэл зохих асуудлын
талаар прокурорын ажилтнуудын санал хүсэлтийг сонсч, цаашид ажил
сайжруулах бодлого чиглэлийг боловсруулахад энэхүү ажил чиглэгдэх бөгөөд
шалгасан тусласан ажлын дүнг нэгтгэж, түүний мөрөөр холбогдох арга
хэмжээг авах ажээ.

А.Лхагважав

www.niigmiintoli.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж