Хятадын эдийн засгийн өсөлт удааширна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн өсөлт удааширна

Хятадын Засгийн газар тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил 7.5 хувьтай байна гэж үзэж байгааг өнөөдөр парламентын чуулганаараа мэдэгджээ. Олон улсын санхүүгийн корпораци энэ жил тус улсын эдийн засгийн өсөлт 8.25  хувьтай байна гэсэн таамаг дэвшүүлээд байсан юм. Засгийн газрынх нь гаргасан энэхүү дүн тус улсын хувьд 2004 оноос хойшхи хамгийн бага  үзүүлэлт болж буй юм. Хятадын Засгийн газар энэ алхамаа 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилттой уялдуулж буй арга хэмжээ гэж тайлбарлажээ. Тус улс урт хугацаанд илүү тогтвортой өсөлт бүхий эдийн засгийг хөгжүүлэхийн тулд ийм алхам хийж буйгаа мөн онцолжээ.

Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнд  2011-2015 онд эдийн засгийн өсөлт жилд 7 хувьтай байхаар тусгагдсан байна. Тус улсын эдийн засаг өнгөрсөн жил 9.2 хувьтай байсан бол 2010 онд 10.3 хувьтай гарсан юм.
Хятадын эдийн засгийн өсөлт удааширсны улмаас Азийн индексүүд багагүй хувиар унаж  эхэлжээ. Өнөөдөр өглөөний байдлаар Хонконгийн биржийн Hang Seng индекс 1.09 хувиар, Токиогийн биржийн Никкей индекс 0.26 хувиар унаад байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж