Нүүрний арьсаа рекламанд санал болгов

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Нүүрний арьсаа рекламанд санал болгов

    фото www.bild.de
Германы иргэн Уве Трөшел рекламын талбарын зориулалтаар өөрийн нүүрээ санал болгож байна.

Уве нүүрний арьсаа хэд хэдэн бүст хуваан тодорхой төлбөрөөр реклам тавих боломжийг олгож байгаа юм. Жишээ нь, духан дээрх шивээс бүхий рекламд 50 мянган евро, аль нэг хацар дээрхэд 20 мянгыг төлөх бол, эрүүн дээр  байрлуулах ханш 5 мянгаас эхэлж байна.

Хэрэв аль нэгэн компани нүүрийг бүтнээр нь авахыг хүсвэл 100 мянгыг төлөх юм.  Чухам аль салбарын реклам тавигдах нь түүнд огт хамаагүй гэж ажил хэрэгч герман залуу мэдэгдэж байна.

Түүний ан амьтанд хайртай нь энэ алхамыг хийхэд хүргэсэн тухай  Уве ярьж байна. Тэрээр сенбернар нохойд зориулсан музей байгуулах мөрөөдөлтэй ч үүнийгээ хийх хөрөнгө мөнгө байхгүй гэнэ. Тэгээд реклам байрлуулснаас олох мөнгөө энэ музейдээ зориулах бодолтой байгаа юм байна.

Баруунд хэдэн жилийн өмнөөс рекламны зорилгоор шивээс хийх үзэгдэл эхэлсэн билээ. Тухайлбал, 2005 онд GoldenPalace хэмээх он лайн казино нэгэн америк бүсгүйд өөрийн лого бүхий шивээс хийлгэсэнд нь 10 мянган доллар төлж байжээ.

Эх сурвалж: Bild

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж