Түвдийн тэмцэгчид өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Түвдийн тэмцэгчид өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна

Нью Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны гадна  12 дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй “Түвдийг яаралтай чөлөөл” хөдөлгөөний гурван лам эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. Тус хотын цагдаагийн ажилтнууд тэднийг мешокоо аваад тэндээс явахыг шаардаж байгаа ч тэд дэлхийн олон үндэстнүүдээс Түвдийн эсрэг явуулж буй Хятадын бодлогын эсрэг тэмцэлд нэгдэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээр хатуу шийджээ. “Түвдийг яаралтай чөлөөл” хөдөлгөөний тэмцэгч Түвдийн 11 дүгээр Шингза Ренбүчи  өлсгөлөн зарласнаас хойш долоон кг, Доржи Гялпо дөрвөн кг, Дэнзэн гурван кг-аар жин хасагдаж, ядарч туйлдаж байгаа юм байна. Нью Йорк хотын журам сахиулагч цагдаа нар тэдний мешок, хөнжил, цацар зэргийг нь хураан авсан ч эрх чөлөөний төлөө тэмцэгчид тэргэнцэр дээр суун тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж