Гадаадын иргэдийг албадан гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ сарын эхээр зургаан орны 86 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.

Тус байгууллагаас Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэн, гадаадын иргэд ажиллуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад тогтмол шалгалт хийдэг аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын хувьд нийт есөн орны 54 гадаадын иргэн, 80 аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж буй 270 иргэний зөрчлийг илрүүлсэн байна.

Дээрх байгууллагуудад хуулийн дагуу нийт 99 сая 200 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн өнгөрсөн сард Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан, түр хугацааны визтэй манай улсад зорчиж байгаа ч бүртгэлийн журмыг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн, оршин суух зөвшөөрлийг засварласан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн иргэдийг ийнхүү албадан гаргасан байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж