Далайн морьд буюу Хизер Янескын гайхалтай модон баримлууд

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Далайн морьд буюу Хизер Янескын гайхалтай модон баримлууд

Бид бүхэн далайн морь хэмээх загасны төрлийн тухай сайн мэднэ. Загаснаас илүүтэй морьтой төстэй амьтад л даа. Харин английн зураач Хизэр Янск өөрийн гараар далайн морь бүтээдэг. Ингэхдээ бүр модоор шүү.

Тэгээд бас, зүгээр мод биш. Далайн эргээр зугаалах үедээ түүсэн мөчир болон үндсээр.

Далайн эргээр зугаалсан хэн бүхэн давалгаанд шидэгдсэн янз бүрийн хог хаягдалтай таарч л явсан болов уу.

Чухам эдгээр хог хаягдлаас модыг нь түүж өөрийн баримлаа зураач бүтээдэг билээ. Мододын үлдэгдлээр морьдыг бүтэн хэмжээгээр нь бүтээсэн нь өөрийн эрхгүй далайн морьдыг санагдуулна.

Баримлаа бүтээхдээ зөвхөн хэлбэр дүрсийг нь гаргах төдийгүй энэ гоёмсог адгуусны булчин шөрмөсний нугалаа, атирааг буулгахыг хичээдэг нь нэн сонирхолтой.

Морьдын цуврал бүтээлээ Хизер Янск дэлхийн олон улсад тархаан байрлуулжээ. Хотын төв талбай, жижиг гудамж, цэцэрлэгт хүрээлэн, сууцны үүд гээд л…  Харин зарим морьд нь далайн эрэгт бэлчих болсон нь тэнд зугаалагсдын нүдэнд усны хөвөөгөөр давхилдах жинхэнэ адуу мэт харагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж