Улаанбаатар хотдоо хамгийн том гэгдэх барилгын бетон зуурмагийн үйлдвэр “Ремикон” ХК нь анх 2008 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр өөрийн Хувьцаагаа /RMC/ гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Тэгвэл тус компанийн хувьцаа өнөөдөр хамгийн идэвхитэй арилжаалагддаг үнэт цаасны нэг болсон бөгөөд өнгөрөгч оны эхнээс МХБ-н ТОП-20 индексийг тогтмол тэргүүлсээр байна. “Ремикон” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн 2 сарын 13 өдрийн хурлаар 2011 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна. Нийт ногдол ашгийн хэмжээ нь 400-аад сая төгрөг болох ба нэгж хувьцаанд 5 төгрөг тараахаар шийдвэрлэжээ. Дашрамд хэлэхэд, тус компанийн хувьцаа эзэмшигчид нь Монголын Хөрөнгийн Бирж дээрх оновчтой хөрөнгө оруулалт хийж ашгаа хүртэж байгаа нэгэн жишээ юм.
У.БОЛОР