“Татварын бодлогын зөвлөл” байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

“Татварын бодлогын зөвлөл” байгуулна

МҮХАҮТ-ын дэргэд “Татварын  бодлогын зөвлөл” байгуулагдах гэж байгаа аж. Уг зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж татвар төлж буй бүх аж ахуйн нэгж байгууллагуудын өнөөгийн байдал, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй солилцох, туршлага хуваалцах, хамтарч ажиллах, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн татварын шинэчлэлийн талаарх харилцааг шинэ шатанд гаргах, шаардлагатай асуудлуудыг төрийн байгууллагад хүргэж шийдвэрлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн,  мэдээллээр хангах, санал дүгнэлт болон зөвлөмж өгөх зэрэг чиг үүргээр ажиллах ажээ. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд элдэв янзын бэрхшээл саад тулгарахад хурдан хугацаанд асуудлыг нь шийдэх өгөх юм байна.

Б.Яруу
http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж