Дэд сайд асан А.Гансүх АТГ-т өөрийгөө шалгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Дэд сайд асан А.Гансүх АТГ-т өөрийгөө шалгуулжээ

Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх “Өдрийн шуудан” сонинд гарсан нийтлэлтэй холбогдуулан АТГ-т өөрийгөө шалгуулжээ. “Өдрийн шуудан” сонины “Монгод хэн баян бэ” гэх гарчигтай нийтлэлд “2010 онд 270 төрийн өндөр албан тушаалтны тав нь нийт орлогын 70-80 хувийг олсон байна” гээд тэдгээрийн нэг нь А.Гансүх сайд хэмээн бичсэн. Харин дэд сайд асан А.Гансүх АТГ-т гаргасан хүсэлтдээ “Тус сонинд миний бие дэд сайдын албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан их хэмжээний орлого олсон гэх ойлголт олон нийтэд төрүүлэх байдлаар мэдээлсэн нь миний нэр хүндэд халдсан бодит бус мэдээлэл гэж үзэж байна” хэмээн дурьджээ. Тиймээс 2008 онд дэд сайдаар томилогдсоноос хойш хөрөнгө орлогод нь хэр их өөрчлөлт орсныг шалгуулахыг хүссэн байна. АТГ түүний хүсэлтийг хүлээн авч, шалгасны дүнд А.Гансүхийн хөрөнгө орлого дэд сайд болсноос нь хойш өөрчлөгдөөгүй болохыг нотолжээ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж