Федерер Дубайн тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Федерер Дубайн тэмцээнд түрүүлэв

Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо болсон “Dubai Dute Free Tennis Championships” тэмцээний аваргаар “Швейцарь цаг” хочит Рожер Федерер тодорлоо. Бямба гаригийн үдэш финалын тоглолт болж, Швейцарийн теннисчин Федерер Их Британийн Энди Муррейг 7-5; 6-4 харьцаатай буулган авснаар Дубайн тэмцээнээс тав дахь түрүүгээ авсан юм.

Рожер Федерер тэмцээний аваргаар тодорсноос аваргын цом, түүнийг дагалдах 400 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэнээс гадна чансааны 500 оноо хүртжээ.

Тэмцээний эрэгтэй хосын төрөлд Энэтхэгийн хос 6-4; 3-6; 10-5 харьцаатай Польшийн тамирчдыг ялснаар аваргаллаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж