Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

2 сарын 27

Өмнөд Африкийн Квазулу-Натал муж дахь Пинда дархан цаазат газар нь зэрлэг амьтдыг онгон байгальд нь халиах дуртай хэн бүхний хувьд жинхэнэ диваажин гэж тооцдог билээ. Жишээ нь нь гэхэд л, хормын өмнө ээжтэйгээ нарлан тоглож байсан гурван ирвэсний зулзага санаатай юм шиг модон дээр гарч гэрэл зурагчны өмнө гайхалтай “пооз” барьжээ.

Dumith Fernando. Cheetah Cubs, South Africa

2 сарын 28

Өмнөд Патагони бол гайхамшгийн орон. Энэ нутгийн үзэмжийг, ялангуяа, сүрлэг уулсыг нь эцэс төгсгөлгүй хараад л баймаар. Энэ зургийг Чилийн хилээс холгүйхэн, өмнөд Патагонид авсан байна. Патагонийн “гаучо” гэсэн үг нь Хойд Америкийн “ковбой” гэсэнтэй ойролцоо ойлголт. Жасмина Россигийн зурган дээр гаучо нутгаа эргэж байна.


Jasmine Rossi. Gaucho, Patagonia

2 сарын 29

Хавч идэшт макака бол Энэтхэгээс Таиланд, Малайзаас Филиппин хүртэл өргөн орон зайд тархсан сармагчны төрөлд багтдаг. Тэд далайн эрэг, голын адгийн ойролцоо амьдардаг бөгөөд сайн сэлдэг юм. Ийм учраас тэд нялгай биетэн болон хавчнуудыг агнаж идэх дуртай. Энэхүү хөгжилтэй хавч идэштэнтэй гэрэл зурагчин Борнео арал дээр таарчээ.


Dave Forney. Crab-Eating Macaque

3 сарын 1

Иран-Иракийн дайны улбаа болсон энэ нефтийн танкерыг иран-кувейтын хил орчимд өмнөд Иранд нэвтрэх усан замыг хаах зорилгоор Саддам Хусейны тушаалаар живүүлжээ. Өнөөдөр Кувейтын эрх баригчид усан онгоцыг зайлуулахаас татгалзаж байна. Учир нь загасны аж ахуйн чухал түшиц болох зэргэлдээ Бубийан арлын намгархах газрыг гэмтээж болзошгүй тэд үзэж байгаа юм.


Thomas P. Peschak. Oil Tanker, Persian Gulf

3 сарын 2

Аризоны Париа тагийг дэлхийн геологийн гайхамшгийн нэгд тооцдог. Учир нь тэнд “Цагаан халаас” буюу олон тооны цэвэр тунгалаг устай бяцхан нуурууд байдаг. Цэлмэг өдөр тэдгээрийн толионд тэнгэр болон үүлс тэр чигээрээ тусдаг юм.

 Richard Barnes. White Pocket, Arizona

3 сарын 3

Францын Ривьератай төстэй энэ газар бол Казакстаны нийслэл Астана дахь “казах Ривьера” юм. Есиль гол дээрх энэ амралтын газар залуус цуглаж, охид бүсгүйчүүдэд эр биеэ гайхуулах дуртай гэнэ. Энэ хавь мөн нутгийн загсчдын дунд ихээхэн алдартай. Гэхдээ тэд чимээ шуугианаас зайлсхийж нөгөө эрэг дээр цугладаг.

 Gerd Ludwig. Esil River, Kazakhstan

3 сарын 4

Аляскаас том нутагтай ч ердөө 3 сая хүрэхгүй хүн амтай, дэлхийн хамгийн бага нутагшсан энэ оронд ногоон далай зах хязгааргүй үргэлжилжээ. Монгол соёл бол бодитой, хөдөлгөөнтэй, өвөрмөц бөгөөд эрх чөлөөтэй. Нэрт түүхч, нийтлэлч Баабар, “Хүмүүс Улаанбаатарт ирэхдээ өөрийн оюуны ертөнцийг авч ирдэг” хэмээн ярьсан тухай National Geographic-ийн тайлбарт бичжээ.

 Mark Leong. Horses, Mongolian Steppe
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж