“Honda Motor” Хятадад шинэ үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Honda Motor” Хятадад шинэ үйлдвэр байгуулна

Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани дэлхийд хамгийн томд тооцогдож буй Хятадын зах зээл дээрх нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд тус улсад шинэ салбар үйлдвэр байгуулахаар болжээ. Суудлын, жижиг тэрэг үйлдвэрлэхэд зориулагдсан шинэ салбар нь Хубей мужийн Үхан хотод баригдах бөгөөд 2011 оноос эхлэн ашиглалтад орох гэнэ. Үйлдвэрийн хүчин чадлын тухайд жилд 100 мянган нэгж автомашинаас доошгүй хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. “Honda Motor” ийнхүү Хятадад дөрвөн дугуйт авто хэрэгслийн үйлдвэр барьж буй Японы тав дахь авто үйлдвэрлэгч болж байна.  Дээр дурдсан шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар “Honda Motor” компанийн Хятадын зах зээл дээрх автомашины нийлүүлэлт 700 мянган нэгжид хүрэх бөгөөд өмнөх төвшнөөс 20 хувиар өсөх гэнэ.

2009 оны 12 сарын 21

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж