Конгод зэвсгийн агуулах дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Конгод зэвсгийн агуулах дэлбэрчээ

Конго улсын нийслэл Браззавиль хотын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Дэлбэрэлтийн чимээ нийслэл хотоос хэдэн милийн зайд орших Каншаса хотод хүртэл сонсогджээ. Дэлбэрэлтийн улмаас хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн гэнэ. Тус хотод ажиллаж буй сурвалжлагчдын мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагийн үед эхэлсэн дэлбэрэлт бага үдэд зогсчээ. Конго улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, төрийн эргэлт болж байсан ч 1990-ээд оноос хойш харьцангуй тайван байсан юм. Браззавиль хотын моргт 136 хүний цогцсыг аваачсан бөгөөд 70 гаруй хүн эмнэлэгт очсоныхоо дараа нас барсан гэнэ. Амиа алдсан өөр хүмүүсийн тухай мэдээ дахин ирж болзошгүй гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Конгын Батлан хамгаалахын сайд Чарльз Захари Боваогийн хэлснээр зэвсгийн агуулахад гал гарснаас дэлбэрэлт болсон гэж таамаглаж байгаа гэнэ. Нийслэл хотын гудамж талбайд эвдэрч сүйдсэн метал, төмрийн сэг энд тэндгүй таржээ. Браззавиль хотын сүм нурснаас олон хүн нурангид даруулсан байна. Дэлбэрэлтийн улмаас олон байшин барилгын цонх хагарч, дээвэр нь цөмөрсөн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж