Говь ундны усны гачаалд ороход ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Говь ундны усны гачаалд ороход ойрхон байна

Ховордсон ан амьтан, түүний эд эрхтэн, ургамлыг хилээр гаргахыг хориглосон хуулийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо саяхан батлуулсан байна. Мөн сүүлийн үед уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар хооронд газрын зөрчил, маргаан их гарах болсон. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж 551 гол горхи, 483 нуур, цөөрөм, 1873 булаг шанд ширгэсэн байна. Нэг ёсондоо ундны усны хомсдол нүүрлэхэд ойрхон байгаа ажээ. Байгаль орчныг хамгаалах хуулийг Оюутолгойн ордод хэрхэн хэрэгжүүлж буйг Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын хорооноос Г.Баярсайханаар ахлуулан байгуулсан Ажлын хэсэг шалгажээ. Энэ талаар тэрбээр “Ажлын хэсэгт салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдээс оролцсон. Ингээд говийн бүсийн уст давхаргаас уурхайн үйл ажиллагаанд ашигласнаар эцэст нь энэ хэсгийн ус ширгэж, ургамал, булаг шанд үгүй болох нь гэсэн дүгнэлт хийлээ. Нэг ёсондоо Монголын говь нь говь биш болох аюул нүүрлээд байна гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж