Ц.Батчулуун ирэх сард их мастер цол хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун ирэх сард их мастер цол хүртэнэ

Олон улсын шатрын холбоо (FIDE) гуравдугаар сарын чансаагаа гаргалаа. Энэ удаагийн чансааны эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын шатарчин Цэгмэдийн Батчулуун 2503 оноотой эрэмбэлэгдсэнээр ирэх дөрөвдүгээр сард болон Олон улсын шатрын холбооны хурлаар их мастер цол хүртэх нь тодорхой болов. Шатрын ноён оргил болох их мастер цолыг биелүүлэхийн тулд гурван балл биелүүлэхээс гадна чансааны оноо нь 2500-гаас дээш байх ёстой. Ц.Батчулуун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон “Монгол туургатан” тэмцээнд түрүүлэхдээ гурав дахь баллаа биелүүлээд байсан юм.

Д.Есүхэй

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж